Экспорт
Манай компани нь үндэсний үйлдвэрлэгчид болон импортлогчдын бараа бүтээгдэхүүнийг гадаад хамтрагч болох БНХАУ-ын Эрээн хотод байрладаг Женди экспорт, импорт компаний захиалгын дагуу захиалгыг нь цуглуулж үйлдвэрлэгчийн үнээр нийлүүлдэг. Женди экспорт, импорт компани нь 8 нэрийн дэлгүүр, 2 бөөний төв болон цахим дэлгүүрүүдээр дамжуулан Монгол улсаас импортлосон бүтээгдэхүүнээ худалдан борлуулдаг. Бид үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээл дэх худалдан авагчдад таниулах, холбон зуучлах, 2 талын дистрибютерийн гэрээг хийх, тээвэр хариуцах болон зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.
“Цээл буян” компани нь бүтээгдэхүүний дотоодын ачилт, тээвэрлэлт, Монголын талын гаалийн бүрдүүлэлтийг хариуцаж ажилладаг ба бидний гадаад хамтрагч болох Женди экспорт, импорт компани нь Хятадын хилээр импортлох гаалийн бүрдүүлэлт, БНХАУ доторх тээвэрлэлт, хадгалалт, борлуулалт, сурталчилгааг хариуцаж ажилладаг. Бүтээгдэхүүнийг экспортлохтой холбоотой зардалыг Женди экспорт, импорт хариуцах бөгөөд бид үйлчилгээний төлбөрт ачилт бүрээр шимтгэл тооцож авдаг.
Бидний өрсөлдөх давуу тал бол холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд хамгийн бага зардлаар бичиг баримтыг шуурхай бүрдүүлж, тээвэр логистикийн үр ашигтай шийдлийг үйл ажиллагаандаа хэрэглэдэг явдал юм. Ингэхийн тулд олон жилийн туршлага, чадвар, салбарын хууль эрх зүй, гааль, татварын бодлогын талаар бүрэн мэдээлэл, мэдлэгтэй байх зайлшгүй шаардлагатай билээ.
Бид сард дунджаар 1-2 чингэлэг холимог ачааг төмөр замын боомтоор, 5-6 машин ачаа Замын үүдээр, 1-2 машин ачааг чөлөөт бүсээр гаргаж байна. Гадаад харилцагчдын нэгдсэн захиалгыг авч 3-7 хоногийн хугацаанд захиалгыг цуглуулж, ачилт хийлгэн гаалийн бүрдүүлэлт хийн 10-14 хоногт тээвэрлэлт хийж БНХАУ-ын Эрээн хотод хүргэдэг. Манай компани 2014 оноос хойш нийт дүнгээр авч үзвэл 96 сая юаны бараа, бүтээгдэхүүнийг БНХАУ руу экспортлоод байна.
Экспортын төрөлөөр
Бидний Монгол Улсаас БНХАУ руу экспортлодог эцсийн бүтээгдэхүүний нийт экспортын 65%-ийг ре-экспорт, үлдсэн 35%-ийг үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүн эзэлдэг. Үндэсний бүтээгдэхүүний 15-20%-ийг хүнс бус бүтээгдэхүүн, 80-85% хүнсий бүтээгдэхүүн эзэлдгээс сүү, сүүн бүтээгдэхүүн 14%, чихэр, амттан 38%, шингэн хүнс 20%, согтууруулах төрлийн ундаа 28% орчим байдаг.
БНХАУ-ын Гаалийн ерөнхий захиргаа
Импортын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гадаад улсын бүртгэлийн мэдээлэлийн нэгдсэн сан
Гадаадын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ Хятад руу экспортлохын тулд GACC (Хятадын Гаалийн Ерөнхий Газар)-д бүртгүүлэх шаардлагатай.
2022 оны 1-р сарын 1-ээс хойш Хятад импортлогч бараагаа хүлээн авахын тулд гаалийн байцаагчдад Хятадын Гаалийн Ерөнхий Газар-ын бүртгэлийн дугаарыг өгөх шаардлагатай болсон. Үүнтэй холбоотой бүртгэлтийг бид бүхэн санал болгож байна.