top of page

Компаний танилцуулга 

Эрхэм зорилго:Үндэсний үйлдвэрлэгчдэд болон гадаад зах зээлийн хэрэглэгчдэд захиалга, ложистик, гааль болон хорио цээрийн бүрдүүлэлт зэрэг бүх талын чанартай, шуурхай үйлчилгээ үзүүлж БНХАУ болон бусад орон руу олон улсын экспортын гүүр болж ажиллана.

Алсын хараа: Бид олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа явуулдаг экспорт зуучлалын  дэлхийд танигдсан компани болно.

Бид 2013 оноос хойш 8 дахь жилдээ экспорт, импорт болон ре-экспортын зуучлал,  ложистик, ачаа тээвэр, зөвлөх үйлчилгээний үйл ажиллагаа явуулж байна. Үндэсний үйлдвэрлэгчид болон импортлогч аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ, БНХАУ, тэр тусмаа Өвөр Монголын Өөртөө засах орон руу экспортолдог. Одоогийн байдлаар АПУ ХК, Тесо групп, Говь ХК, Витафит ХХК, Номин Трейд ХХК, Монос Хүнс ХХК, Natural Textile Group гэх мэт дотоодын томоохон үйлдвэрлэгчид болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг тогтмол БНХАУ руу хилийн боомт, түүнтэй залгаа чөлөөт бүс, Улаанбаатар дахь гаалийн талбайгаас төмөр зам болон автомашинаар экспортлодог.

about.jpg

Үнэт зүйлс

bottom of page