top of page
web backround final.jpg

Бидний экспорт

Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний экспорт

Манай компани Апу ХК, Тесо групп, Говь ХК, Витафит ХХК, Монос Хүнс ХХК, Natural Textile Group гэх мэт дотоодын томоохон үйлдвэрлэгчид болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг тогтмол БНХАУ руу хилийн боомт, түүнтэй залгаа чөлөөт бүс, Улаанбаатар дахь гаалийн талбайгаас төмөр зам болон автомашинаар экспортлодог.

Зөвхөн “Зөв” брэндийн шингэн аарц, аарцан үрэл, хуурай аарц , Iberry брэндийн хуурай аньс, чацаргана, Сааль нэрийн хуурай сүү, сүүтэй цай зэрэг 10 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг  экпортлосон байна. 

Үндэсний үйлдвэрлэгч компаниудыг бүтээгдэхүүн хөгжүүлэлтэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор БНХАУ-ын Биотехнологийн хүрээлэнгүүдтэй холбон зуучлахаас гадна Экспортын бичиг баримтын бүрдүүлэлт хийх зорилгоор МҮХАҮТанхимтай хамтран ажилладаг.

ZHENDI-Brochure (2)-3.jpg

Гадаад хамтын ажиллагаа

“Цээл буян” компани нь бүтээгдэхүүний дотоодын ачилт, тээвэрлэлт, Монголын талын гаалийн бүрдүүлэлтийг хариуцаж ажилладаг ба бидний гадаад хамтрагч болох Женди экспорт, импорт компани нь Хятадын хилээр импортлох гаалийн бүрдүүлэлт, БНХАУ доторх тээвэрлэлт, хадгалалт, борлуулалт, сурталчилгааг хариуцаж ажилладаг.
Бидний Монгол Улсаас БНХАУ руу экспортлодог эцсийн бүтээгдэхүүний нийт экспортын 65%-ийг ре-экспорт, үлдсэн 35%-ийг үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүн эзэлдэг. Үндэсний бүтээгдэхүүний 15-20%-ийг хүнс бус бүтээгдэхүүн, 80-85% хүнсий бүтээгдэхүүн эзэлдгээс сүү, сүүн бүтээгдэхүүн 14%, чихэр, амттан 38%, шингэн хүнс 20%, согтууруулах төрлийн ундаа 28% орчим байдаг.
ZHENDI-Brochure (2)-4.jpg
ZHENDI 1.jpg
foodex 1.jpg
Монос хүнс Эко цай

Монос хүнс Эко цай

Nothing to book right now. Check back soon.
bottom of page