Экспорт & Импорт

Манай компани нь Монголын үндэсний үйлдвэрлэгчид болон импортлогчдын бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд таниулах, нийлүүлэх, борлуулах чиглэлээр БНХАУ-ын Эрээн хотод байрлах “Женди экспорт, импорт” компанитай албан ёсоор хамтран ажиллаж байна. Бидний үйл ажиллагаа:

  • Захиалга, нийлүүлэлт – “Женди экспорт, импорт” компанийн захиалгын дагуу Монголын үйлдвэрлэгчид, импортлогчдоос бараа бүтээгдэхүүнийг цуглуулан, үйлдвэрийн үнээр шууд нийлүүлнэ.
  • Борлуулалтын сүлжээ – Монгол Улсаас импортолсон бүтээгдэхүүнүүдийг 8 нэрийн дэлгүүрүүд, 2 бөөний төв болон цахим худалдааны сувгуудаар дамжуулан БНХАУ-ын зах зээлд борлуулна.
  • Зуучлал, маркетинг – Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд сурталчлах, худалдан авагч байгууллагуудтай холбох, түншлэл байгуулахад дэмжлэг үзүүлнэ.
  • Дистрибьютерийн гэрээ – Үйлдвэрлэгч болон борлуулагчийн хооронд албан ёсны худалдаа, түгээлтийн гэрээ байгуулахад зуучилна.
  • Тээвэр, логистик – Бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсаас БНХАУ руу найдвартай тээвэрлэж, нийлүүлэлтийн сүлжээг зохион байгуулна.
  • Зөвлөх үйлчилгээ – Үйлдвэрлэгчдэд гадаад зах зээлд нэвтрэх стратеги, экспортын үйл явц, гэрээний нөхцөл, стандартын талаар мэргэжлийн зөвлөгөө өгнө.

Бидний өрсөлдөх давуу тал бол холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд хамгийн бага зардлаар бичиг баримтыг шуурхай бүрдүүлж, тээвэр логистикийн үр ашигтай шийдлийг үйл ажиллагаандаа хэрэглэдэг явдал юм. Ингэхийн тулд олон жилийн туршлага, чадвар, салбарын хууль эрх зүй, гааль, татварын бодлогын талаар бүрэн мэдээлэл, мэдлэгтэй байх зайлшгүй шаардлагатай билээ.

БНХАУ-ын гаалийн ерөнхий захиргаа

Импортын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гадаад улсын бүртгэлийн мэдээлэлийн нэгдсэн сан гадаадын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ Хятад руу экспортлохын тулд GACC (Хятадын Гаалийн Ерөнхий Газар)-д бүртгүүлэх шаардлагатай. 2022 оноос хойш Хятад импортлогч бараагаа хүлээн авахын тулд гаалийн байцаагчдад Хятадын Гаалийн Ерөнхий Газар-ын бүртгэлийн дугаарыг өгөх шаардлагатай болсон. Үүнтэй холбоотой бүртгэлтийг бид бүхэн санал болгож байна.